
Аргаль
Ovis ammon (Linnaeus, 1758)
Argali
♂ БУ 130–190 см · СӨ 100–125 см · СУ 10–12 см · ЧУ 12–14 см · ЭУ 180 см хүртэл · Жин 85–200 кг ♀ БУ 125–174 см · СӨ 80–114 см · СУ 9.5–12 см · ЧУ 10–12 см · ЭУ 56 см хүртэл · Жин 40–100 кг
- Дэд зүйл
- Бүс нутагт хоёр дэд зүйл оршино: Алтайн аргаль (O. a. ammon), Говийн аргаль (O. a. jubata).
- Таних шинж
- Бие бахим, лагс, мөч урт. Зүс хүрэн буурал, харин өвлийн зүс цайвар. Эрийг угалз, эмийг хомь, төлийг хурга хэмээн нэрлэнэ.
- Амьдрах орчин
- Өвслөг болон үет ургамлаар хооллоно.
- Амьдралын онцлог
- Голдуу үүрээр идээшлэх бөгөөд өвлийн улиралд хоногийн турш идээшилнэ. Голдуу ганц хурга төрүүлэх ба заримдаа ихэрлэнэ.







