Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам · Улсын тусгай хамгаалалттай газар нутаг +976 8803 0903
Говийн Бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны бэлгэ тэмдэг Говийн Бага Дархан Цаазат Газар Хамгаалалтын захиргаа · 1996

Нүүр  /  Мэдээллийн сан / Хоёр нутагтан, мөлхөгчид

Хоёр нутагтан, мөлхөгчид

ГБДЦГ-ын нутагт 2 салбар баг, 5 овог, 6 төрөлд багтах 11 зүйл мөлхөгч, нэг зүйл хоёр нутагтан — бүгд 12 зүйл тэмдэглэгдээд байна.

Ерөнхий тойм

Ангилал зүйн хувьд Хоёр нутагтан (Amphibia), Мөлхөгчид (Reptilia) нь амьтны аймгийн бие даасан ангиуд юм. Эдгээр амьтад тухайн бүс нутгийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Ялангуяа мэлхий, гүрвэл бэлчээрийн хөнөөлт элдэв шавжаар хооллодог бол могой голдуу мэрэгчдээр хооллодог. Мөн хоёр нутагтан, мөлхөгчид өөрсдөө махан идэштэн шувуу, хөхтөн амьтдын тэжээлийн бүрэлдэхүүнд чухал байр эзэлдэг.

Зүйлийн жагсаалт

Тэмдэглэгдсэн зүйлүүд

Монгол бах

Монгол бах

Strauchbufo raddei (Strauch, 1876)

  • Анги · Amphibia — Хоёр нутагтан
  • Баг · Anura — Сүүлгүй хоёр нутагтан
  • Овог · Bufonidae — Бахын овог
  • Зүйл · S. raddei
Таних шинж
Зүс бор ногоон, их биеийн дагуу дугараг хэлбэрийн бор толботой.
Амьдрах орчин
Ус намгархаг газар түгээмэл тархалттай.
Тэмдэглэл
2008 оны 6 дугаар сарын 26-нд Хатанбулаг сумын нутаг Сулин хээрт, Ханги-Мандлаас баруун хойш орших Мухар булаг горхиноос монгол бах, түүний шанаганцарыг олсон. Энэ нь тухайн зүйлийн үндсэн тархац нутгаас нэлээд алслагдаж тусгаарлагдсан газар юм.
Төмөр гүрвэл

Төмөр гүрвэл

Alsophylax pipiens (Pallas, 1814)

  • Анги · Reptilia — Мөлхөгчид
  • Баг · Squamata — Хайрстны баг
  • Овог · Gekkonidae — Гекконы овог
  • Зүйл · A. pipiens

Их биеийн уртыг сүүлийн уртад харьцуулсан хэмжээ 0.80–0.99. Эр гүрвэлийн биеийн урт 38 мм хүртэл, эм гүрвэлийнх 42 мм хүртэл.

Таних шинж
Нуруун дээрээ гөлгөр дугариг хайрсан товруутай. Хэвлий цайвар. Сүүл амархан тасардаг. Хяхансан дуу чимээ гаргадаг.
Амьдралын онцлог
Шөнийн амьдралтай. Өндөглөж үржинэ, ихэвчлэн хоёр өндөг гаргана. 8 дугаар сарын эхээр зулзага өндөгнөөс гардаг. Үржлийн үеэр сүүл нь хөөж томрон улайна.
Амьдрах орчин
Заг модон ойтой, цав толгодтой газраар тархан амьдарна.
Цоохор хонин гүрвэл

Цоохор хонин гүрвэл

Phrynocephalus versicolor Strauch, 1887

  • Анги · Reptilia
  • Баг · Squamata
  • Овог · Agamidae — Замба гүрвэлийн овог
  • Зүйл · P. versicolor

Их биеийн урт: эр 59 мм, эм 60 мм хүртэл. Сүүлийн урт нь их биеийн уртын 1.05–1.47-тай тэнцэнэ.

Таних шинж
Биеийн дээд тал элдэв эрээн цоохор зүстэй, орчны байдалд зохицсон ивээлт өнгөтэй.
Амьдралын онцлог
Өдрийн идэвхтэй, шөнийн цагаар нүхэнд орогноно. Зуны халуун орой харуй бүрийгээр мөн идэвхтэй. Элдэв шавж хорхойгоор хооллоно.
Амьдрах орчин
Говийн бага дархан цаазат газрын нутагт хамгийн өргөн дэлгэр тархсан түгээмэл зүйл.
Монгол гүрвэл

Монгол гүрвэл

Eremias argus Peters, 1869

  • Анги · Reptilia
  • Баг · Squamata
  • Овог · Lacertidae — Жинхэнэ гүрвэлийн овог
  • Зүйл · E. argus

Биеийн урт 70 мм, сүүлийн урт 80 мм, ерөнхий урт 142.7 мм хүрдэг. Бие/сүүлийн харьцаа бие гүйцсэн амьтанд 0.73–1.03.

Таних шинж
Дух хамрын хайрс хоёр, заримдаа гурав байдгаараа бусад зүйлээс ялгагдана. Бие дээд талаараа бор саарал юмуу хул саарал, хэвлий цагаан. Нурууг дагасан цагаан нүдлэг толботой, нурууны голоор тод цайвар судалтай.
Амьдрах орчин
Уул толгодын энгэр, бэл, сайр, ганга жалгын хөвөө зэрэг сийрэг бут сөөгтэй, хатуу хөрстэй газар. Хад чулуу, аргал дор, мэрэгчдийн нүхэнд амьдарна.
Амьдралын онцлог
Өдрийн идэвхтэй. Өндөг гаргаж үрждэг — ихэвчлэн 2–4, заримдаа 2–6 өндөг. Шавж хорхой, аалзаар хооллоно.
Могой гүрвэл

Могой гүрвэл

Eremias multiocellata Günther, 1872

  • Анги · Reptilia
  • Баг · Squamata
  • Овог · Lacertidae
  • Зүйл · E. multiocellata

Биеийн урт 68 мм хүрнэ.

Таних шинж
Нурууны хоёр хажуугаар үргэлжилсэн нүдлэг толботой, мөчдийн дээд талаар мөн нүдлэг толботой. Дух дулайн хайрс нэг ширхэг байдгаараа монгол гүрвэлээс ялгаатай. Нуруун тал саарал, бор саарал, хэвлий цагаан.
Амьдрах орчин
Монгол орны говь, цөлийн бүсэд түгээмэл тархалттай. Сүүл богиновтор.
Амьдралын онцлог
Амьд зулзага төрүүлдэг гүрвэл — ихэвчлэн 3–4 үрвэл. Тэжээлийн бүрэлдэхүүнд цох зонхилно.
Хонин гүрвэл

Хонин гүрвэл

Phrynocephalus versicolor Strauch, 1887

  • Анги · Reptilia
  • Баг · Squamata
  • Овог · Agamidae
  • Зүйл · P. versicolor

Их биеийн урт: эр 59 мм, эм 60 мм хүртэл.

Таних шинж
Биеийн дээд тал эрээн цоохор, орчны байдалд зохицсон ивээлт өнгөтэй.
Амьдралын онцлог
Өдрийн идэвхтэй, шөнийн цагаар нүхэнд орогноно. Элдэв шавж хорхойгоор хооллоно.

Говийн гүрвэл

Eremias przewalskii Strauch, 1876

  • Анги · Reptilia
  • Баг · Squamata
  • Овог · Lacertidae
  • Зүйл · E. przewalskii

Биеийн урт 84.5 мм, сүүлийн урт 115 мм хүрнэ.

Таних шинж
Өнгө зүс нэлээд хувьсамтгай — нуруун тал саарал, элсэн шаргал, хэвлий цагаан. Нуруун дээгүүрээ тахирласан бор хүрэн торлосон зураглалтай. Хөлийн дээгүүр дугариг бараан толботой.
Амьдрах орчин
Элсэрхэг зөөлөн гадаргатай, хармаг, нохой шээр зэрэг сөөглөг ургамал бүхий дов сондуултай газар. Ялангуяа хармаг өргөн тархсан газар элбэг.
Амьдралын онцлог
Амьд зулзага төрүүлж үржинэ. 7 дугаар сарын эхээр ихэвчлэн 3–6 зулзага төрүүлнэ.

Нарийн могой

Orientocoluber spinalis (Peters, 1866)

Хоргүй

  • Анги · Reptilia
  • Баг · Squamata
  • Салбар баг · Serpentes — Могойн салбар баг
  • Овог · Colubridae

Их биеийн урт 580 мм, сүүл 255 мм хүртэл.

Таних шинж
Толгой дээрээс сүүл хүртэл үргэлжилсэн тод цагаан судлаар бусад могойноос хялбархан ялгагдана. Хайрс барзгар биш, их гөлгөр гялгар. Бие дээд тал цайвар бор, ногоовтор хул өнгөтэй.
Амьдрах орчин
Зөөлөн сэвсгэр хөрстэй, бут сөөгтэй, толгодын хажуу бэлээр тохиолдоно.
Амьдралын онцлог
Өндөг гаргаж үрждэг. Голдуу элдэв гүрвэлээр хооллодог.
Рашааны могой

Рашааны могой

Elaphe dione (Pallas, 1773)

Хоргүй

  • Анги · Reptilia
  • Баг · Squamata
  • Салбар баг · Serpentes
  • Овог · Colubridae

Эр 960 мм, эм 1050 мм хүртэл урт.

Таних шинж
Бие бор хүрэн зүстэй, их биеийн дээгүүр хөндлөн хүрэн толботой, толгой дээгүүрээ хээ угалз мэт зүс зурагтай. Хоргүй могой учир толгой нь шанаагаараа их биеэс төдийлөн өргөн биш.
Амьдрах орчин
Хээр тал, уул толгод, рашаан усны орчим зэрэг олон янзын орчинд түгээмэл тархсан. Монгол оронд хамгийн өргөн дэлгэр тархсан хоргүй могой.
Амьдралын онцлог
Мэрэгчид, жижиг шувууд, тэдний ангаахай, гүрвэлээр хооллоно. Өндөглөж үржинэ — 5–18 өндөг гаргана.
Сум могой

Сум могой

Psammophis lineolatus Brandt, 1838

Хортой
  • Анги · Reptilia
  • Баг · Squamata
  • Салбар баг · Serpentes
  • Овог · Colubridae

Биеийн урт 910 мм, сүүл 300 мм хүрнэ.

Таних шинж
Бие дээд талаараа элсэн шаргал зүстэй, нурууны хоёр талаар хоёр бор хүрэн тууш судалтай. Духны хайрс дундуураа ховилтой.
Амьдрах орчин
Монгол орны говь цөлийн бүсээр элбэг тархсан, элсэрхэг газар, цав толгодоор оршино.
Амьдралын онцлог
Хортой могой боловч том амьтныг хазаж хордуулж чадахгүй — хорт шүд нь амныхаа гүнд байрладаг. Элдэв зүйлийн гүрвэлээр хооллоно. 5–11 өндөг гаргаж үржинэ.
Бамбай хоншоорт могой

Бамбай хоншоорт могой

Gloydius halys (Pallas, 1778)

Хортой
  • Анги · Reptilia
  • Баг · Squamata
  • Салбар баг · Serpentes
  • Зүйл · G. halys

Биеийн урт 690 мм, сүүл 110 мм хүртэл. Сүүл харьцангуй богино.

Таних шинж
Нүд, хамрын хооронд баруун зүүн талдаа гүн хонхор нүхтэй — орчны температурын хэлбэлзлийг мэдэрдэг эрхтэн. Толгойн дээд талын хайрс том, хавтгай учир “бамбай хоншоорт” нэртэй болжээ. Бие бор хүрэн, 29–50 хөндлөн хар толботой.
Амьдрах орчин
Монгол оронд хамгийн өргөн дэлгэр тархсан хортой могой.
Амьдралын онцлог
Намар төллөх бөгөөд 7–10 амьд зулзага төрүүлж үржинэ. Элдэв мэрэгчид, жижиг шувууд, тэдний ангаахай, гүрвэлээр хооллоно.