Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам · Улсын тусгай хамгаалалттай газар нутаг +976 8803 0903
Говийн Бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны бэлгэ тэмдэг Говийн Бага Дархан Цаазат Газар Хамгаалалтын захиргаа · 1996

Нүүр  /  Мэдээллийн сан / Шувууд

Шувууд

Тус бүс нутагт 22 багийн 46 овгийн 155 төрөлд хамаарах 302 зүйл шувуу бүртгэгджээ — Монгол орны нийт шувуудын талаас илүү хувь.

Ерөнхий тойм

Нүүдлийн шувуудын түр буудаллах цэг

Говийн бага дархан цаазат газрын хамгийн чухал онцлогуудын нэг бол нүүдлийн шувуудын дайран өнгөрөх, түр буудаллах цэг болдогт оршино.

Манай оронд одоогоор 22 баг, 69 овог, 235 төрөлд хамаарах 513 зүйл шувуу бүртгэгдсэн. Энэ бүс нутагт байнгын нуур, ус цэгүүд болон хурын усаар тэжээгддэг ус цэгүүд гол нөлөө үзүүлдэг. Монгол орны нийт шувуудын талаас илүү хувь нь энэ бүс нутагт бүртгэгдсэний дийлэнх нь дайран өнгөрөх үедээ түр саатах ус цэгүүд оршдогтой холбоотой.

Говь цөлийн экосистемийн онцлог нь зүйлийн бүрдлийн хувьд ядмаг байдаг хэдий ч эсрэгээрээ ховор содон зүйлээр баялаг. Тухайлбал, Төв Азийн эндемик зүйл болох Хулан жороо (Podoces hendersoni), дэлхийд тоо толгой нь хомсдсоор байгаа Жороо тоодог (Chlamydotis macqueenii), Загийн бор шувуу (Passer ammodendri) энэ бүс нутагт үрждэгээрээ онцлогтой.

302зүйл шувуу
22баг
46овог
155төрөл

Онцлох зүйлүүд

Говийн шувуудаас

Зээрд шонхор

Зээрд шонхор

Falco naumanni

Lesser kestrel

Биеийн гадаад шинж
Их биеийн дээд хэсэг зосон улаан хүрэн, сүүл толгой цонхигор хөх саарал. Говийн бүс нутгаар хамгийн өргөн тархалттай зүйл.
Амьдрах орчин
Говийн нам уулсын цохио, боржин чулуу хад, хайлаасны титэмд үржнэ.

Шилийн шонхор

Falco peregrinus pelegrinoides

Barbary falcon

Биеийн гадаад шинж
Дорноговь аймгийн шувуудын зүйлийн бүрдлийг төлөөлөх хамгийн чухал зүйл шувуу. Биеийн дээд хэсэг мөнгөлөг саарал, шилэн хүзүү алтлаг зээрд шаргал — нарны гэрэлд гялалзаж үзэгдэнэ.
Амьдрах орчин
Говийн нам уулс, хадан цохио, задгай ус цэгтэй газар үржнэ.

Талын сар

Buteo rufinus

Long-legged buzzard

Биеийн гадаад шинж
Шилийн сартай төстэй харагдах боловч шилбэ нүцгэн, шуумаг өд шингэн, цээж улбар харагдана.
Амьдрах орчин
Дорноговь аймгийн нийт нутгаар өргөн тархалттай. Говь цөл, цөлөрхөг хээр, хээрт тохиолдоно.
Могойч загалай

Могойч загалай

Circaetus gallicus

Short-toed snake eagle

Бүс нутгийн статус · EN
Биеийн гадаад шинж
Говь цөлийн экосистемийн чухал төлөөлөгч. Биеийн ерөнхий гадаад шинж бор шаргалаас бараан хүртэл хоёр төрлийн зүсний хувилбар үүсгэнэ.
Амьдрах орчин
Говийн элсэн манхан, хайлаасан төгөл голдуу шүтэж амьдарна.
Жороо тоодог

Жороо тоодог

Chlamydotis macqueenii

Macqueen’s bustard

Ховордсон
Биеийн гадаад шинж
Говийн экосистемийн гол төлөөлөгчийн нэг. Их бие элсэн шаргал, урт сунасан байдалтай харагдах ба гол ялгах шинж нь хүзүү дагасан өргөн хар судал болно.
Амьдрах орчин
ГБДЦГ-ын Галба, Өөш, Долоодойн говийн өтгөн харгана бут шигүү ургасан хатмал цөлд амьдарна.
Байдал
Бүс нутагт төдийгүй дэлхий даяар амьдрах орчны доройтол, хүний нөлөөллөөс болж ховордсоор байгаа зүйл шувуу.
Дорнын хиазат

Дорнын хиазат

Charadrius veredus

Oriental plover

Биеийн гадаад шинж
Жижгэвтэр биетэй. Бие гүйцсэн шувуу цасан цагаан хэнхэтэгтэй, хүзүү тод шаргалаас бараан хүрэн ууссан гоёмсог өнгөний хослолтой.
Амьдрах орчин
Цөл, цөлөрхөг хээрийн бүсэд өндөглөн зусна.
Монгол ногтруу

Монгол ногтруу

Syrrhaptes paradoxus

Pallas’s sandgrouse

Биеийн гадаад шинж
Зүс элсэн шаргал, их бие бараан цоохор, хэвлий тод бараан толботой. Нисэж явахдаа чанга дуу авиа гарган, далавчаар салхи зүсэн шуугин ниснэ.
Амьдрах орчин
Говь цөл, цөлөрхөг хээрийн бүсийн бүхий л хэлбэрт тохиолдох ба ус цэг бараадан амьдарна. Дорноговь аймгийн бүх сумдын бүс бүслүүрт өргөн тархалттай.
Хулан жороо

Хулан жороо

Podoces hendersoni

Mongolian ground jay

Төв Азийн эндемик
Биеийн гадаад шинж
Говийн нэгэн ховор зүйл шувуу. Бие дундаж жижиг, бор шаргал зүстэй ба далавч, сүүл хар хөх, том цагаан толбоороо ялгарна.
Амьдрах орчин
Говь, цөлөрхөг хээрт буйлс шүтэн амьдарна.

Цөлийн зэржигэнэ

Alaudidae

Биеийн гадаад шинж
Биеийн ерөнхий зүс жигд бор, толгой дээрээ урт согсоо өдтэй.
Амьдрах орчин
Цөл болон цөлөрхөг хээрийн задгай, чулуурхаг хөрстэй, бут сөөгтэй хэв шинжийн газар өргөн тархалттай.
Цөлийн чогчиго

Цөлийн чогчиго

Oenanthe deserti

Desert wheatear

Биеийн гадаад шинж
Толгойн орой хэсэг элсэн шаргал, нүүр битүү хар масктай. Сүүлний хар өнгө сүүлний уртын дийлэнх хэсгийг эзэлдгээрээ онцлогтой.
Амьдрах орчин
Говь цөлийн задгай амьдрах орчинд өргөн тохиолдоно.
Загийн бор шувуу

Загийн бор шувуу

Passer ammodendri

Saxaul sparrow

Биеийн гадаад шинж
Гадаад шинжийн хувьд Оронгийн бор шувуутай төстэй боловч дагзны арын шаргал зүс гол ялгах шинж болно.
Амьдрах орчин
Говь цөлийн заган ойд амьдарна.