Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам · Улсын тусгай хамгаалалттай газар нутаг +976 8803 0903
Говийн Бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны бэлгэ тэмдэг Говийн Бага Дархан Цаазат Газар Хамгаалалтын захиргаа · 1996

Үйл ажиллагаа, мэдээ

Хамгаалалтын захиргааны биотехникийн арга хэмжээ, судалгаа, нийтийн цэвэрлэгээ, боловсролын ажлууд.

Хамгаалалтын захиргаа

Үйл ажиллагааны мэдээлэл

Төмөр замын өргөст торонд гацсан хулан. 2026.06.04.
Төмөр замын өргөст торонд гацсан хулан. 2026.06.04.

2026 · Ханбогд сум

Төмөр замын өргөст тороос хулан аварлаа

Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЗДТГ-ын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр малын гоц халдварт “Сат-1” хэв шинжийн шүлхийн тандалтаар явж байхдаа Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын өргөст торонд гацсан хулантай таарч, торноос салгалаа.

Зэрлэг амьтад идэш тэжээл, ус бэлчээр хайж нүүдэллэх явцдаа төмөр замын өргөстэй хориг хашаанд орооцолдон гэмтэх, улмаар үрэгдэх эрсдэл гарсаар байна. Иймээс төмөр замын хориг хашааг MNS 7042:2024 стандартын дагуу өргөсгүй болгож, зэрлэг амьтдын нүүдэллэх орчинд саад болохгүй дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай байна.

Байгаль хамгаалагчдад хүлээлгэн өгсөн шинэ мотоцикл, мэдээллийн самбар.
Байгаль хамгаалагчдад хүлээлгэн өгсөн шинэ мотоцикл, мэдээллийн самбар.

2026 · Номгон, Баян-Овоо сум

Байгаль хамгаалагчдын мотоциклийг шинэчилж, мэдээллийн самбар хүргүүллээ

Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд 11 байгаль хамгаалагчийн мотоциклийг шинэчилж байгаа билээ. Энэ хүрээнд Номгон сумын байгаль хамгаалагчдын мотоциклийг хүлээлгэн өглөө.

Мөн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаагаар 30 ширхэг брэндбүүк стандарт бүхий нэвтрэх самбар хийлгэснээс 10 самбарыг Номгон, Баян-Овоо сумдын нутаг дахь хамгаалалтын бүсүүдэд хүргүүллээ.

20 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан тэмцээн.
20 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан тэмцээн.

20 жилийн ой

Аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулав

Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 20 жилийн ойн хүрээнд 13–14 насны аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Зэрлэг амьтанд зориулан өвс, ус, мөс тавьж буй нь.
Зэрлэг амьтанд зориулан өвс, ус, мөс тавьж буй нь.

Биотехникийн арга хэмжээ

“Б” хэсэгт 300 боодол өвс тавьж, зэрлэг амьтанд хөв, цөөрөм байгуулав

ГБДЦГ-ын хамгаалалтын захиргаа, Бодь интернэшнл ХХК хамтран зэрлэг амьтанд зориулан хөв, цөөрөм байгуулав. Хатанбулаг, Номгон, Баян-Овоо сумдад тус бүр 2 удаа, Ханбогд суманд 4 удаа, нийт 1200 орчим боодол өвс тавих биотехникийн ажил гүйцэтгэв.

2023 онд “А” хэсгийн 12 цэгт, “Б” хэсгийн 18 цэгт, ДЦГ-ын орчны бүсийн 9 цэгт нийт 39 цэгт батлагдсан аргазүйн дагуу 2–3 удаагийн давтамжтайгаар нэг цэгт 5–8 боодол өвс, 60 тн ус, 10 тн мөс, хужир, шүү тавьсан. Эдгээр 39 цэгээс түүвэрлэн, зэрлэг амьтдын нүүдлийн зам, амьдрах орчныг үндэслэн нийт 23 цэгт судалгааны автомат камер байрлуулав.

2022–2023 онд хур тунадас ороогүй хахир жил тохиолдсон тул зэрлэг амьтдад өвс, ус, мөс тавьж өгөх ажлыг “А”, “Б” хэсэгт 5 удаа гүйцэтгэж, 850 боодол өвс, 6 тн мөс, 12 тн усыг хадан хөвд хийж байрлуулав.

Хээрийн судалгааны ажлаас.
Хээрийн судалгааны ажлаас.

Судалгаа · 2023

“Б” хэсгийн уулын туруутан амьтдын тоо толгойн судалгаа

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг /WCS/-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Оюу толгой ХХК-ийн байгаль орчныг дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд ГБДЦГ-ын нутагт судалгаа хийлээ. 2023 онд аргал 312, янгир 73 тоологдсон бөгөөд өмнөх жилээс 8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийтийн цэвэрлэгээний ажил.
Нийтийн цэвэрлэгээний ажил.

Хог цэвэрлэгээ · 2023.03.24

Цагаан хад, Гашуунсухайт боомтын орчимд бүх нийтийн цэвэрлэгээ

Ханбогд сумын Цагдаагийн тасаг, Гашуунсухайт авто зам ХХК, Цагаан хад хөгжлийн гарц ТББ, тээврийн компаниудтай хамтран Цагаан хадны суурьшлын бүс болон Гашуунсухайт боомтын орчимд бүх нийтийн хог цэвэрлэгээ зохион байгуулав.

Боомтын орчимд төрийн болон хувийн нийт 15 байгууллагын 136 хүн цэвэрлэгээнд оролцож 7 га орчим талбайг цэвэрлэсэн. 3 дугаар сарын 25-нд Цагаан хад суурьшлын бүсийн орчимд 60 гаруй үйлчилгээний газрын 86 хүн, 51 тээврийн компанийн 270 орчим жолооч, гэр хорооллын 142 иргэн — нийт 498 орчим хүн хамрагдаж, 50 орчим га талбайн 440 м³ хог хаягдлыг цэвэрлэв.

Сурагчдад зориулсан танин мэдэхүйн аялал.
Сурагчдад зориулсан танин мэдэхүйн аялал.

Боловсрол

“Миний говь” аялал — Ханбогд сумын төгсөх ангийн сурагчдад

Төрсөн нутгаараа бахархах, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутгаа танин мэдэх, цаашлаад нутаг орноо хайрлан хамгаалах үзэл хандлагыг сурталчлан дэлгэрүүлэх үйл хэрэгт хүүхдийн оролцоог бий болгох зорилгоор Ханбогд сумын ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад зориулан “Миний говь” аяллыг зохион байгуулдаг.