Говийн Бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа +976 8803 0903
Говийн Бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны бэлгэ тэмдэг Говийн Бага Дархан цаазат газар
Говийн усан дээр ундаалж буй хулангууд

Говийн Бага дархан цаазат газар

Манай Говьд тавтай морил

Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2012 оноос эхлэн хулан, хар сүүлт зээрийн тоо толгойн нарийвчилсан судалгааг хийж эхэлсэн бөгөөд энэ 10 гаруй жилд хулангийн тоо толгой 20 мянгаар, хар сүүлт зээрийнх 56 мянгаар нэмэгдсэн.

Энэ бол бидний ажлын бодит үр дүн, бахархал. Байгаль хамгааллын ажил ямагт гэгээн мөртэй байдаг.

Онгон дагшин чанараараа дэлхийд гайхагддаг говь нутгаа хайрлан хамгаалах үйл хэрэг өргөжин тэлэх болтугай.

А хэсэг — Говийн бага А
Б хэсэг — Говийн бага B
2 аймаг · 4 сум · 1 830 429 га

Танилцуулга

Товч танилцуулга

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн эх дэлхийгээ шүтэж байгаль орчноос хамааралтай амьдарч ирсэн. Гэвч өнөө үед хүний хүчин зүйлээс хамааралтай уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн зохисгүй ашиглалт зэрэг олон асуудлуудтай тулгарч, байгалийн нөөцийг зөвхөн ашиглахаас гадна хамгаалж, нөхөн сэргээх зайлшгүй шаардлага үүсээд байна. Иймд байгаль хамгааллын хамгийн дээд хэлбэр бол газар нутгаа дархлан хамгаалах юм. Байгаль дахь бүхий л зүйлс харилцан уялдаа холбоотой учир ховордсон амьтан, ургамлын амьдрах орчин, өвөрмөц тогтоцтой газруудыг цогцоор хамгаалах нь байгаль хамгааллын үр нөлөөг нэмэгдүүлдэг. 2025 оны байдлаар дэлхийн эх газрын 17.6% нь тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН)-ийн сүлжээнд хамрагдсан бөгөөд энэ нь Хойд Америк тивийн нийт талбайгаас давсан үзүүлэлт юм. Монгол Улс нийт газар нутгийнхаа 20.8% хувьтай тэнцэх 32.8 сая га талбай бүхий 120 газрыг Улсын ТХГН-ийн сүлжээнд хамруулсан нь дэлхийн дундажтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт бөгөөд энэ нь монголчуудын байгальд ээлтэй уламжлалт ахуй болон төрийн бодлогын үр дүнг харуулж байна. Монгол Улсын ТХГН-ийн сүлжээнд нийт 120 газар бүртгэгдсэнээс 15 нь дархан цаазат газар, 33 нь байгалийн цогцолборт газар, 45 нь байгалийн нөөцийн газар, 14 нь дурсгалт газар байна.

Бидний тухай дэлгэрэнгүй

Хурхийн нурууны хадархаг уулсын тогтоц
Хурхийн нуруу
Говийн бага дархан цаазат газрын байршлын зураг: “А” ба “Б” хэсэг.
Говийн бага дархан цаазат газрын байршлын зураг: “А” ба “Б” хэсэг.

Тоо баримт

Дархан газар тоогоор

1 830 429га талбай
302зүйл шувуу
56зүйл хөхтөн амьтан
155зүйл ургамал · “Б” хэсэг
12зүйл хоёр нутагтан, мөлхөгч
1 277 мхамгийн өндөр цэг · Агуйн уул

Говь цөлийн экосистемийн онцлог нь зүйлийн бүрдлийн хувьд ядмаг байдаг хэдий ч эсрэгээрээ ховор содон зүйлээр баялаг. Тус нутагт тэмдэглэгдсэн 56 зүйл хөхтөн амьтан нь Монгол орны хөхтөн амьтдын ойролцоогоор 38 хувийг эзэлнэ.

Мэдээ мэдээлэл

Төмөр замын өргөст торны бүтцийн шинэчлэлт

Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЗДТГ-ын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр малын гоц халдварт өвчний тандалтаар явж байхдаа Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын өргөст торонд гацсан хулантай таарч, торноос салгав.

Зэрлэг амьтад идэш тэжээл, ус бэлчээр хайж нүүдэллэх явцдаа төмөр замын өргөстэй хориг хашаанд орооцолдон гэмтэх, улмаар үрэгдэх эрсдэл гарсаар байна.

мэдээ

Төмөр замын өргөст тороос хулан салгаж буй нь. 2026.06.04.
Төмөр замын өргөст тороос хулан салгаж буй нь. 2026.06.04.
Галбын говийн моддын дүрс, үдшийн тэнгэр

Дурсгалт газрууд

Галбын говь

Ханбогд сум

Бүх дурсгалт газар

Дурсгалт газрууд

Зо газрууд

Бүх дурсгалт газар