Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам · Улсын тусгай хамгаалалттай газар нутаг +976 8803 0903
Говийн Бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны бэлгэ тэмдэг Говийн Бага Дархан Цаазат Газар Хамгаалалтын захиргаа · 1996

Бидний тухай

Байгуулагдсан түүх, эрхэм зорилго, байгууллагын бүтэц зохион байгуулалт.

Байгуулагдсан түүх

Монголын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ

Монгол улсын нутаг дэвсгэрийн 17.4 хувь буюу 27.2 сая га талбай бүхий 90 хэсэг газар тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамрагдсан байна.

Тэдгээрийн 16 буюу 45.6% нь дархан цаазат газар, 29 буюу 43.7% нь байгалийн цогцолборт газар, 30 буюу 10.2% нь байгалийн нөөц газар, 14 буюу 0.48% нь дурсгалт газар байна.

Говийн бага дархан цаазат газар нь Монголын жинхэнэ говийн байгалийн иж бүрдэл, газарзүйн өвөрмөц төрхийг хамгаалах зорилгоор УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор байгуулагджээ. Улмаар 2006 онд ГБДЦГ-ын хамгаалалтын захиргаа байгуулагдсан түүхтэй.

Хоёр аймгийн 4 сумын нутгийг дамнан орших “А”, “Б” хоёр хэсэг бүхий энэхүү дархан газар нь нийтдээ 1.8 сая га талбайг эзэлдэг. Энэ нь байгалийн хоёр мужийг төлөөлж Галбын болон Борзонгийн говь болон түүний дагуул өргөн уудам нутгийг хамарна.

Дархан цаазат газрын байршил, хилийн зураг.
Дархан цаазат газрын байршил, хилийн зураг.

Хамгаалалтын захиргаа

Байгуулагдсан түүх

Эрхэм зорилго

Унаган байгаль, экосистемийн унаган төрхийг алдагдуулалгүйгээр хадгалан хамгаалж, дэлхийд ховордсон говийн зэрлэг амьтан, ургамлыг хамгаалахад оршино.

Бүтэц зохион байгуулалт

Байгууллагын бүтэц зохион байгуулалт

Хамгаалалтын захиргаа

  • Байгалийн нөөцийн мэргэжилтэн
  • Хууль, хяналт шалгалтын мэргэжилтэн
  • Судалгаа шинжилгээний мэргэжилтэн
  • Аялал жуулчлалын мэргэжилтэн
  • Байгаль хамгаалагч
  • Идэвхтэн байгаль хамгаалагч

Санхүү, аж ахуй

  • Нягтлан бодогч
  • Нярав, үйлчлэгч
  • Жолооч, галч, манаач

Дархан газрын захиргаа нь Өмнөговь аймгийн Номгон, Баян-Овоо, Ханбогд, түүнчлэн Дорноговь аймгийн Хатанбулаг сумдын нутгийг дамнасан 1 830 429 мянган га талбайг хариуцан ажилладаг.