Төмөр замын өргөст тороос хулан аварлаа
Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЗДТГ-ын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр малын гоц халдварт “Сат-1” хэв шинжийн шүлхийн тандалтаар явж байхдаа Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын өргөст торонд гацсан хулантай таарч, торноос салгалаа.
Зэрлэг амьтад идэш тэжээл, ус бэлчээр хайж нүүдэллэх явцдаа төмөр замын өргөстэй хориг хашаанд орооцолдон гэмтэх, улмаар үрэгдэх эрсдэл гарсаар байна. Иймээс төмөр замын хориг хашааг MNS 7042:2024 стандартын дагуу өргөсгүй болгож, зэрлэг амьтдын нүүдэллэх орчинд саад болохгүй дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай байна.