Нүүр / Мэдээллийн сан / Ургамал
Ургамал
Говийн бага дархан цаазат газрын “Б” хэсэгт бүртгэгдсэн 38 овгийн 118 төрөлд хамаарах 155 зүйл ургамал.
Ургамалжилт
Цөлөрхөг хээрээс жинхэнэ цөл хүртэл
Говийн бага цаазат газрын “Б” хэсгийн нутаг нь Монгол орны ургамал газарзүйн мужлалын Дорноговийн цөлөрхөг хээр болон Алашаа говийн цөлийн хил залгаа нутгийг хамардаг.
Ургамалжилтын хувьд Өдлөг хялгана – Хазаарганат, Өдлөг хялганат – Таанат, Өдлөг хялгана – Боролзойт зэрэг цөлөрхөг хээрийн бүлгэмдэл зонхилж байхад, Бор бударгана, Баглуур, Хойргот, Тост, Тэсэгт, Харгана – Шавагт, Улаанбударганат, Баглуур – Өдлөг хялганат зэрэг жинхэнэ цөлийн бүлгэмдлүүд элбэгтэй.
Судалгаагаар Говийн бага цаазат газрын “Б” хэсэгт нийт 38 овгийн 118 төрөлд хамаарах 155 зүйл ургамал бүртгэгджээ. Үүнээс үлдвэр ургамал 4, унаган ургамал 17, улаан номонд орсон 13 зүйл, улаан дансанд бүртгэгдсэн 13 зүйл, нэн ховор 11 зүйл, ховор 7 зүйл байх ба 68 зүйл эмийн гоц ашигт, 9 зүйл хүнсний ургамалтайг тогтоосон.
Говийн бага дархан цаазат газрын “Б” хэсгийн ургамлын аймаг бүтээлд 36 овгийн 81 төрөлд хамаарагдах 101 зүйл ургамал орсон. Үүнээс нэн ховор 18, ховор 31, элбэг 52 зүйл ургамал багтсан байна.
Зургийн сан
Нутгийн ургамалжилт